Манай чанарын бодлого
Нобел эмийн компаниас санал болгож буй бүх бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны техникээр боловсруулдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зөвхөн батлагдсан материал, бүрэлдэхүүн хэсэг, мэргэшсэн үйл явц, журмыг ашигладаг. Бидний эмчилгээнд санал болгож буй бүтээгдэхүүний тун, цэвэр байдал, нийцлийг олон улсын стандартын чанарын баталгааны системээр баталгаажуулдаг.
Нобел эмийн компаний үйлдвэрлэлийн байгууламжууд нь хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журам, ажиллах орчны засвар үйлчилгээ, хүний нөөцийн дадлага, эмийн үйлдвэрлэлийн дүрэм журмыг дагаж мөрдөхөд нийцсэн зохион байгуулалттай байдаг.
Сайн үйлдвэрлэлийн практик (Good Manufacturing Practises - GMP) шаардлагыг хэрэгжүүлдэг компаний хувьд бид үйлдвэрлэлийн технологийн болон стандарт өөрчлөлтөд хурдан хөл нийлүүлж, сонгосон мэргэшсэн боловсон хүчнээ хөгжүүлдэг. Бүх боломжит нөөцийг үр дүнтэй ашиглах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулахын төлөө бид хичээн ажилладаг.