Нобел эмийн судалгаа, хөгжүүлэлт
Нобел эмийн компани нь хагас зуун зууны түүхтэй, өндөр мэдлэг туршлагатай мэргэжлийн баг хамт олонтойгоо байгуулагдсан цагаасаа хойш судалгаа, хөгжүүлэлтийн соёлыг хэвшүүлж, дэвшилтэт технологи бүхий лабораториудынхаа тусламжтайгаар судалгаа, шинжилгээний ажлыг 3 өөр байршилд үргэлжлүүлэн явуулж байна.
- Дүзжэ эмийн судалгааны төв
- Мармара Технокент (MARTEK) Биотехнологийн судалгааны төв
- Улкар кимяа судалгаа, хөгжүүлэлтийн төв
Нобел эмийн компаний судалгаа, хөгжүүлэлтийн стратеги нь байгууллагынхаа стратегид нийцсэн шинэлэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Нобел компанийн бүтээгдэхүүний багцын 95 хувь, 39 улсад лицензтэй эмийн бүх найрлагууд нь судалгаа, хөгжүүлэлтийн төвд явуулсан судалгааны үр дүнд бий болжээ.
Судалгаа төвийн үйл ажиллагаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон Олон улсын сайн үйлдвэрлэлийн практик (GMP) ба сайн лабораторийн практик (GLP) журмын дагуу үндэсний болон олон улсын дүрэм журам, удирдамжийн дагуу явагддаг.