Эрүүл энхийн төлөө
Нобел эмийн компани ажилчдынхаа соёл, нийгэм, хүйс, үеийн ялгаа зэргээс олж авсан туршлага, баялагийг ашиглах, хүний нөөцийн онцлог гэхээс илүүтэйгээр үүнийгээ байгууллагын соёл хэмээн хүлээн зөвшөөрдөг.
Бид хамгийн сайн авьяас чадварыг олж илрүүлдэг, хөгжүүлдэг, хадгалдаг, ажлын зорилтоо хэрэгжүүлэхэд нь тэдэнд хамгийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлдэг, ажилчдадаа сайн карьерын боломжийг олгодог, ажилчдын таашаалд нийцсэн, энэ салбарын хамгийн шилдэг ажил олгогч болохын төлөө ажиллаж байна.
Эрх тэгш, эн тэнцүү хандах ёсны зарчмын хүрээнд бид бүх ажилчдадаа шашин шүтлэг, хэл, арьс өнгө, хүйс, үндэс угсаагаар нь ялгаварлалгүй ханддаг.
Бид Нобелийг ажилчид болон ажлын байр горилогчдын хувьд ажиллах хамгийн тохиромжтой газар хэмээн ойлгуулахыг зорьдог. Ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлж, ажилчдын оролцоог дэмждэг хандлагынхаа анхны алхмыг бид 2013 онд эхлүүлсэн.
Ажил олгогчийн хувьд байгууллагынхаа “Эрүүл мэнд хамгаас үнэтэй” уриаг эрхэмлэн ажилладаг ажилчдадаа зориулан "Таны төлөө бүхнийг" гэсэн уриаг дэвшүүлдэг.
“Найдвартай, найрсаг орчинд, өөрсдийн хамтын ажиллагаанаас хүч авч ажиллах сайхан!
Шинжлэх ухааныг тууштай судалж, шинэ амжилттайгаар ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө! Авъяас чадварыг хөгжүүлж сэтгэл хөдлөл, бүтээлчээр бусдаас ялгарахын тулд хамтдаа бүтээхийн төлөө! Эрүүл мэндийн төлөө бүхнийг гэсэн уриагаар эхэлж, амжилттай урагшилж буй энэ аян замд дэлхийн 20 улсад ажиллаж буй 3000 орчим Нобелчуудынхаа төлөө!
Эрүүл энхийн төлөө